Би түүний нүд, харин тэр миний хөл…

69

Би түүний нүд, харин тэр миний хөл…

 

“Хүссэн газартаа хүрч чадна” хэмээн ярих аялагч Мелане Нехт болон Трэво Хан нар Колорадо мужийн Форт Коллинс хотод оршин суудаг. Хэдийгээр Нехт төрөлхийн нугасны саажилттай, Хан зургаан жилийн өмнө харахаа байсан ч тэд гайхалтай аяллыг эхлүүлж чадсан билээ.

 

Хан Нехтийг нуруундаа бэхлэн явах бөгөөд Нехт түүнд замчилдаг байна. “Би түүний нүд, харин тэр миний хөл. Бид хамтдаа нэгэн цул” хэмээн “Good Morning America” сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.

Хэдийгээр Хан харахаа больсон ч тэрээр ууланд авирах, алхах зэрэг сурсан зүйлсээ орхихыг хүссэнгүй. Найман сард л гэхэд төрөлх Колорадо муждаа ууланд 4.2 км алхсан байдаг. Тэд одоо өөрсдийн чадварыг сайжруулахаар шаргуу хичээллэж буй билээ.

Эх сурвалж: matadornetwork.com

Undesten.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.