Б.Чойжилсүрэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах оролдлогын гол зохион байгуулагч, холбогч байжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр үдээс өмнө Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн юм.
Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авах ёстой. Байгаль орчны сайд аа. Та өнөөдөр шийдвэр гаргаад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийг цуцал.
Уг үүрэгтэй холбоотойгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат өчигдөртөө багтан, Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй Сауд гоби коэл транс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.Энэ бүхэнтэй холбоотойгоор нэгэн хачирхалтай яриа Төрийн Ордонд гарчээ.