Гитарчин Өөжгий бухимдуу явна
Өдөр бүр өөрийн цахим талбартаа үзэл бодлоо илэрхийлж, эчнээ танилуудтайгаа үзэл бодлоо хуваалцдаг уран бүтээлч маань сүүлийн үед нэлээн бухимлатай яваа сурагтай. Шалтгаан нь, шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой гэнэ шүү.
Учир нь шинэ Ерөнхий сайдын хэлж, ярьж байгаа бүхэн түүний ундууцлыг төрүүлж, хорыг нь малтаад байгаа аж. Тиймдээ ч сүүлийн өдрүүдэд тэрбээр цахим хуудсандаа өдөрт дор хаяж нэг удаа Засгийн газрын тэргүүнийхээ нэрийг дурдаж, бухимдлаа тайлдаг болжээ.