“Сэлэнгэ-2019” тактикийн хээрийн сургуулилт 5 жилийн дараа Чойбалсан хотод боллоо

44

ОХУ-Монгол Улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Чойбалсан хотноо Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өчигдөр боллоо. Энэ жилийн сургуулилтыг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж буйгаараа онцлог.

Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дорнод аймгийн удирдлагууд, ахмад дайчин Я.Өсөх, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монголын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нусулев Михайл Яковлевич нар оролцсон.

Хээрийн сургуулилтын дараа хоёр талын 1500 гаруй цэргийн алба хаагч, 400 гаруй цэргийн техник хэрэгсэлтэйгээ парад жагсаж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм. Халх голын ялалтын 75 жилийн ойгоор Орос, Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулилт  Чойбалсан хотод зохион байгуулж байсан юм. 

Д.Дэлгэрмаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.