Дараагийн "Бонд"-ыг эмэгтэй хүн байх хэрэгтэй гэжээ

526

"007” цувралын гол дүрийг эмэгтэй жүжигчин бүтээх цаг ирсэн гэж Жеймс Бондын дүрд 1995-2002 онд тоглосон Ирландын жүжигчин Пирс Броснан хэлжээ.

"Жеймс Бонд” цуврал уран бүтээлийн дөрвөн кинонд дүрээ мөнхөлсөн П.Броснан "Hollywood Reporter” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, эмэгтэй "Бонд”-ыг үзэхэд "сэтгэл хөдлөм” байх болно гэжээ. "Бид сүүлийн 40 жилийн турш эрчүүд нууц үүрэг гүйцэтгэхийг харлаа. Эмэгтэйчүүдийг тоглуулах цаг ирсэн” гэж өдгөө 66 настай жүжигчин ярьсан байна.

Их Британийн жүжигчин Дэниел Крейгийн тоглосон "No Time To Die” анги ирэх онд нээлтээ хийх бөгөөд тэрбээр нууц ажилтны дүрийг тав дахиа буюу магадгүй хамгийн сүүлийн удаа бүтээж байгаа ажээ. Д.Крейг ч мөн дараагийн "Бонд” эмэгтэй хүн байвал сонирхолтой хэмээн үзэж байгаагаа "Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагынxaa үеэр илэрхийлжээ. 

Э.Хулан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>