Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ

63

Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр 2 гэх талбайг  “Элбэг орд” ХХК-аас өөрийн эзэмшлийн“Хэрх-илч” ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн” ХХК-ий Ерөнхий Захирал Х.Бат-Эрдэнэд ганцхан сая төгрөгөөг зарсан баримт хэдийн ил болсон билээ.

Тэр уг үйлдлээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар огцорч, Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ буюу эхлүүлсэн нь ихээхэн анхаарал татдаг.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хэрэг бүртгэл үүсгэн шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрч буй гэнэ.

Э.Мягмар

Эх сурвалж: sonin.mn

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.