ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин баривчилжээ

55

ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, мэргэжилтэн н.Баярхүү нарыг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж хориод 48 цагийн дараа шүүхийн шийдвэрээр сулласан. Тодруулбал түүнийг эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн Алтанхуяг, Баярхүү нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргаж, 461-р хорих анги руу авч явсан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.