Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

556

Хэргийн гол сэжигтэн болсон 50 гаруй насны эрэгтэй одоо шоронд хоригдож байгаа юм байна. 1986-аас 1991 оны хооронд Сөүл хотоос өмнө зүгт орших Хвасеон тосгонд 10 эмэгтэй хүчиндүүлж, зэрлэгээр алагдаж байжээ. Шинэ сэжигтэн одоогоор тэдний нэгний аллагад буруутай нь тогтоогдоод байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд сүүлийн үеийн ДНК шинжилгээний арга технологийг ашиглан сэжигтнийг илрүүлсэн байна. Энэхүү цуврал аллагын хэргийг мөрдөхөд өнгөрсөн хугацаанд нийтдээ хоёр сая гаруй тооны цагдаа ажиллаж байсан нь ганц гэмт хэрэг дээр ажилласан хүний тоогоор тэргүүлэх үзүүлэлт ажээ.

Хэдийгээр сэжигтэн гэмт хэрэг үйлдсэнийг бүрэн нотолсон ч хэргийг мөрдөн шалгах хугацаа 2006 оны дөрөвдүгээр сард дуусаж, хаагдсан тул ял шийтгэл оноохгүй юм байна. Сэжигтэн одоо ижил төрлийн хэрэг үйлдсэн ялтай шоронд хоригдож байгаа гэнэ. Энэхүү дуулиантай хэргээс сэдэвлэсэн “Memories of Murder” нэртэй уран сайхны кино 2003 онд дэлгэцэнд гарч байжээ. Одоо сэжигтэн этгээд нь үлдсэн эмэгтэйчүүдийн амийг хөнөөсөн эсэхийг тогтоохоор мөрдөгчид ажиллаж байна.

Э.Сэмүүн

Эх сурвалж: Yonhap News

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>