Албан тушаалаа ашиглан нийтийн эзэмшлийн талбайд хувийн барилга барьсан Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?

46

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн ажилчин албан хаагчид, сурагчдын эцэг эхийн төлөөллүүд нэгдэж сургуулийн ойр орчмын газар чөлөөлж өгөхийг хүсч, жагсаал хийлээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 39-р сургууль, 124-дүгээр цэцэрлэг, тэр хавийн хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, 10-р хороо зэрэг газрууд нэг замын орох гарах гарцтай байж. Гэтэл уг замын нийтийн  эзэмшлийн талбайг таглан хувийн барилга барьснаас болж тэр хавийг орох гарах гарцгүй болгожээ. Энэхүү нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан барилга нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэний мэдлийнх гэдгийг Чингэлтэйчүүд хэлж байна.
Дэнжийн 1000-д байдаг "Эрдэнэсуврага” хэмээх үйлчилгээний төв, халуун усны газар мөн түүний мэдлийнх бөгөөд хавь ойрын сургуулийн  газрыг ийнхүү эзэмшилдээ авч, барилга барьж эхэлжээ. 
Иймээс тэр хавийн оршин суугчид, 39 дүгээр сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхчүүд нэгдэн зам хааж хувийн барилга барьсан Д.Бат-Эрдэнэ гэгчид харицлага тооцож, яаралтай зам талбайг чөлөөлж өгөхийг хүслээ. 

 

 

Эрх мэдлээ ашиглан сургууль, цэцэрлэг, хороо гээд олны хөл хөдөлгөөн тасардаггүй газрын замыг таглаж барилга барьсан Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ.  Тэрбээр урьд нь Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан нэгэн аж. Түүнчлэн түүний бас нэгэн хачирхалтай түүх бий. Д.Бат-Эрдэнэ нь угтаа бол Д.Батмөнх гэх нэртэй байсныг учир мэдэх хүмүүс хэлж байна. 
Д.Батмөнх буюу Д.Бат-Эрдэнэ нь 2009 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн авто замын газрын даргын албыг хашиж байхдаа АТГ-аас төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдсан байдаг. Эрүүгийн хэргийг шалгах явцдаа Дамжингийн Батмөнх нь нэрээ Дамжингийн Бат-Эрдэнэ болгосноор түүнийг иргэний хуурамч бичиг баримттайг тогтоож байж. Мөн ХААИС, СЭЗДС-ийг дүүргэсэн гэх ажил, мэргэжлийн диплом нь хуурамч болохыг тогтоон Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцох албан бичгийг 2009 ондоо тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаярт хүргүүлж байсан. Ингээд АТГ-ын бүрэн эрхийн хүрээнд тавьсан шаардлагын дагуу хотын дарга асан  Г.Мөнхбаяр Д.Бат-Эрдэнийг биш Д.Батмөнхийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж байжээ. 
Нийслэлийн автозамын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараахан нийслэлийн зам засвар, арчлалтын "Аз зам” төрийн өмчит компанийн захирлаар очсон ч бас л хэл ам таталсан. 200 гаруй сая төгрөгийг хувийн сонирхлын үүднээс өндөр хүүтэйгээр компаниудад олгосон гэх зэргээр наанаа батлагдаагүй ч цаанаа баттай гэх мэдээллүүд хэвлэлийн хуудсаар гарсан.
Хүний нэрээр амьдарч, хуурамч дипломаар төрийн албаны удирдах албан тушаал хашиж байсан нь илэрсэн ч өнөөг хүртэл нэрээ зөв болгож засалгүй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын албыг хашиж, эрх мэдлээ ашиглан нийтйин эзэмшлийн талбайд хувийн барилгаа сүндэрлүүлж явна. 
Дүүргийн төсвийн мөнгөнөөс машин авч уначихаад, энэ үйлдлээ "Адилхан нэг нам байж та нарт тайлбарлахгүй, та нар мэдээд байх шаардлагагүй” гэж төлөөлөгчдөдөө томордог, өрөөндөө засвар хийх, тавилга, төхөөрөмж худалдаж авах зэргээр өчнөөн сая төгрөгийн зардал гаргасныхаа дараа тухайн ажилдаа тендер зарладаг гээд энэ хүний дураар дургисан үйлдэл жижиг гэлтгүй зузаарсаар барилга барихад хүрчээ.
Ер нь ингэлтэй дүүргийн удирдлагад өмнө байсан болон одоо байгаа хэсэг бүлэг хүмүүс ашиг сонирхол нэгдэж, бусад төрийн албан хаагчдаа өмчилж авдаг, уруу татаж эгнээндээ элсүүлдэг, үүнийхээ үр дүнд хуулийн цоорхойг ашиглаж, төрөөс завшин, тэр хүрээллээ улам зузаатгаж, оршин тогтнох баталгаа олж авч байна хэмээн халаглаж суух хүн олон байна.
ЭХ СУРВАЛЖ:УвМАНДАХ, FACT.MN

 

 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.