30 гаруй жилийн дараа илэрсэн Өмнөд Солонгосын цуврал алуурчны гэрэл зургийг анх удаа нийтэлжээ

483

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын цагдаагийн газар 30 гаруй жилийн өмнө үйлдэгдсэн цуврал аллагын эзнийг илрүүлснээ мэдэгдсэн билээ. Уг гэмт хэрэгтэн нь одоо шоронд бүх насаар хорих ял эдэлж байгаа 56 настай Ли Чун Жэ болохыг тогтоосон юм. Тэр 1994 онд өөрийн бэргэнийг хүчиндэж, амийг нь хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн бүх насаар хоригдох ял эдэлж байгаа. Тэгвэл Өмнөд Солонгосын Ханкук Илбо сонин өчигдөр гэмт хэрэгтний 10 жилийн төгсөлтийн гэрэл зургийг олж авснаа нийтэлжээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр бүтээсэн ам зурагтай уг гэрэл зураг нэлээд адилхан байгаа юм. Цагдаа нар орчин үеийн ДНХ шинжилгээний арга хэрэглэж, түүнийг 1986-аас 1991 оны хооронд үйлдэгдсэн цуврал 10 аллагын эзэн болохыг тогтоосон юм. Хохирогчдын дотор өсвөр насны охиноос эхлээд 71 настай өндөр настан хүртэл байсан гэдэг. 

Хвасеон хотод гарсан уг дуулиант хэргийн түүхээс сэдэвлэсэн “Memories of Murder” уран сайхны киног найруулагч Бон Жүн Хо 2003 онд дэлгэцэнд гаргаж байв. Олон жилийн дараа гэмт хэрэг үйлдсэнийг нь баталсан ч Өмнөд Солонгосын хуулиар Ли Чун Жэгийн хэргийг мөрдөн шалгах хугацаа дууссан тул нэмж ял оноохгүй ажээ. 

Э.Сэмүүн

Эх сурвалж: Korea Times  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>