Явган зорчигчдын түгжрэл үү тархины түгжрэлүү

32

 

Явган зорчигчдын түгжрэл үү  тархины  түгжрэлүү

 

Хот байгуулалт, хөгжлийн газраас Зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуусын дунд "Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлав. Уг уралдаан 10 дугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд болох юм. Уралдааны шилдэг бүтээлийг 10 сая, 2, 3-р байрт шалгарсан нь бүтээлүүдийг тус бүрд нь 5 сая төгрөгөөр байлна гэж байгаа.

 "Чингис”, "Самуурай”, "Хуралдай”, "Гэрэг” гээд олон төрлийн бондын өрийг төлнө гэж бодохоос иргэдийн ясхавталзаж байгаа энэ мөчид  иймэрхүү уралдаан зарлачихаад  1 өрхийн 20 жил төлөх  ипотекийн 8%-ийн орон сууцны урьдчилгаатай дүйх мөнгийг ганцхан сарын дотор салхинд хийсгэж байгаа нь хэр зохистой үйлдэл бол.

Өдгөө дэлхийн соёлтой том хотуудад ийм байдлаар түгжрэлийг шийдэхээ аль эрт болсон. Тэгээд ч хүн нь түгжрэл үүсгээд байгаа мэт очиж очиж гүүрэн гарц, нүхэн гарцыг сонгож байгаа нь соёлтой орныхны инээд доог болж байгааг дуулгах хэрэгтэй байх.

Дэлхийн улс орнууд туршаад аль эрт үзчихсэн, өөрөөр шийдчихсэн зүйлийг Монголчууд ХХI зуунд  бүтээн байгуулалт гэж хүлээн зөвшөөрч байгаа нь тун харамсалтай. Тэртээ 1970-аад оны эхээр АНУ-ын Орегон мужийн Портланд хотын дундуур гүүрэн гарц байсныг нураааж дэлхий даяар шуугиан болж байсан бол Сөүл, Испани, Мадридад ч гэсэн энэхүү сургамжийг давтаж байсан түүх бий.

 Даяарчлын орон зайд, XXI  зуунтай хөл нийлүүлэн алхахыг ард иргэд хүсч байгааг олж харахгүй явна уу, огт тоохгүй  байна уу. 

Нөгөөтэйгүүр "Хот байгуулалт, хөгжлийн газар тийм их хөрөнгө мөнгөтэй байгууллага уу" гэх  асуулт ч гарч ирж буй юм. Тус газрын мэргэжилтэн архитекторууд  хийж чадахгүй болоод ийм уралдаан зарлаж байна гэх дүр зураг ч бас энэ уралдаанаас харагдаж байна. Гэхдээ эрин цаг үедээ эх дэлхийтэйгээ  хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол ядаж онигоонд орчихгүй байж бас болно доо, уг нь.

Явган зорчигч түгжрэл үүсгэж байгаа юм шиг элдэв гарц ярьж хөрөнгө мөнгө үрж байхаар тархины  түгжрэлээ даруй  эмчилж эрүүлээр сэтгэж ихийг хийж бүтээх хэрэгтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.