Хуримын бөгжний төлөө банк дээрэмджээ

373

Хуримын бөгжний төлөө банк дээрэмджээ

 

Сүйт хархүү гэрлэх ёслолынхоо урд өдөр хуримын бөгж авахын тулд банк дээрэмдсэн хэрэг АНУ-ын Техас мужийн Гроутон хотод гарчээ.

Аравдугаар сарын 4-ны баасан гарагийн өглөө Хит Эдвард Бампус (Heath Edward Bumpous) гэгч этгээд Citizens State Bank-нд дайран орж бэлэн мөнгө нэхсэн байна.

Дээрмийнхээ дараа банкнаас холгүй газар хувцас болон гар буугаа хаясан байсныг цагдаагийн ажилтнууд олж авчээ. Хууль сахиулах байгууллагынхны Фэйсбүүкээр цацсан хяналтын камерын бичлэгээс сүйт хархүүгээ таньсан бүсгүй цагдаагийн газарт өөрөө очихыг ятгаж дөнгөсөн байна.

Хуримын бөгж авахад мөнгө нь дутсан тул аргагүйн эрхэнд ийм хэрэг үйлдсэн гэсэн мэдүүлгийг өгсөн сүйт хархүү дээрэмдсэн мөнгөө дийлэнхийг нь буцаан өгсөн ч зэвсэглэсэн дээрмийн хэрэг үйлдсэн гэх ялыг тулган түүнийг хорьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>