Сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд 10 сая төгрөг дутуу байна

515

Сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд 10 сая төгрөг дутуу байна

 

Одоогоос гурван долоо хоногийн өмнө сэтгүүлчид, түүний найз нөхөд нийлэн сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах "Жаргалын мод” хандивын аяныг санаачлан эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд сайхан сэтгэлт Монголчууд өглөгийн гараа сунган энэхүү "Жаргалын мод”-аянд оролцож, нийтдээ 80 сая төгрөг цуглараад байгаа юм. Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа Ж.Жаргалсайхан гуравхан хоногийн дараа Солонгос руу ниснэ.

Тэрээр Сөүлийн Ханян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр болоод байгаа юм . Одоо эмчилгээний зардал 90 сая төгрөг болох бөгөөд одоо 10 сая төгрөг дутуу байгаа юм. Иймд сайхан сэтгэлт ард түмэн минь Та нарыгаа "Жаргалын мод”-ны мөчир салааг ургуулан төлжүүлэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэхийг дахин уриалж байна. Таны тусч өгөөмөр сэтгэл түүний амьдралыг тэтгэж, насыг нь уртасгах их чадлыг агуулж байгаа юм шүү.

Хандивын данс: Хаан банк 5076114356, Төрийн банк 105700275109

Хүлээн авагч: Жаргалсайхан Жарантай


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>