МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрээ ард түмэн луйварчдаас буцаан авах эрхтэй

420

Тэртээ 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан байдаг. Тэгсэн хэдий ч өнөө хэр нь ард иргэдийн дунд энэхүү хувьчлал шударга бус болсон, эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд хууль бусаар хувьчилж авсан гэсэн гомдол, шүүмжлэл огтхон ч тасардаггүй гэдгийг бид бүхэн сайн мэднэ.

Харамсалтай нь тэр цагаас хойш бүхэл бүтэн нэгэн үе өнгөрч өдгөө эл асуудлын тухайд ямар нэгэн яриа дэлгэвэл зарим хүмүүсийн гайхлыг төрүүлэх учир утгагүй сэдэв болсоор удаж байгаа билээ.

Гэтэл сүүлийн үед  эдгээр өмч хувьчлалын талаар янз бүрийн маргаан дахин сөхөгдөж, заримдаа бүр арайчдээ гэмээр дуу алдах ноцтой хэмжээнд яригдах болсныг нэгэн жишээгээр та бүхэндээ хүргэе гэж шийдлээ.

Саяхнаас "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилж авсан "сахал” хэмээх Эрдэнэбилэгийн талаар дахин  шуугиж эхэллээ. Эл эрхмын талаар өмнө нь хэвлэл мэдээллийнхэн олон удаа дурьдаж байсан болохоор энэ удаа нэг их дэлгэрүүлэх шаардлагагүй гэж бодож байна.

Уул нь өдгөөгийн Монгол улсын төрийн тэргүүн "Женко” хочит Х.Баттулгын жолоочоор ажиллаж, ажил амьдарлынхаа гараагаа эхлүүлж байсан гэх эл эрхэм Монгол улсын төрийн өмчийн гол гол үйлдвэрүүдийг хууль бусаар хувьчилж авсан гэх асуудалд холбогдддог гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх буйзаа.

Бодит эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш МАНАН бүлэглэлд орж, улс төр, бизнесийн хуйвалдаан, хулгайгаар төрийн мэдлийн томоохон обьектуудад эзэн сууж эхэлсэн байдаг.

Ингэснээр тэрээр улс төрийн нам бүлэглэлийг хэрэн сүлжсэн МАНАН-гийн сүлжээний бизнесийн гол зохицуулагч болсныг түүний ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН түүхүүдээс нь харж болно.

"Сахал” Эрдэнэбилэгийн эзэмшилд орсон үндэсний томоохон компаниудын хувьчлалыг сөхөн үзвэл бүгд МАНАН бүлэглэлийн хүмүүсийг эрх мэдэлтэй байсан цаг үетэй шууд холбогддог ба тэрээр өнөөдөр Монгол улсын аль өнгөтэй өөдтэй улсын үйлдвэрүүдийг бүгдийг нь хууль бусаар хувьчилж авчээ.

Хамгийн наад зах нь гэхэд өнөөдөр түүний мэдэлд Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий таван том орд байгааг холбогдох эх сурвалжууд баталж байгаа бөгөөд энэ нь "хулгай”, "хуйвалдааны” гэмт хэрэг гэхээсээ илүүтэй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм.

Эцэст нь хэлэхэд 34 жилийн түүхтэй Монгол улсын ууган үйлдвэрүүдийн нэг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ХХБ-ны охин компани Бейзмэнт ХХК-д хаусны үнэд ч хүрэхгүй үнээр өгчихсөн нь үнэн бөгөөд өдгөө уг үйлдвэр бас л "сахал” Эрдэнэбилэг гэгдэх энэ хүний бүрэн мэдэлд очсон нь нэгэнт тодорхой болоод байна.

Харин хамгийн харамсалтай нь юу вэ гэвэл монголын ард түмэн МАНАН бүлэглэлийн сүүлчийн 30-н хархны оромж болсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээ хэзээ тэднээс буцаан авч улс орноо МАНАН-ийн луйварчдаас салгаж авахыг хэнбугай ч мэдэхгүй байгаа нь гашуун үнэн бөгөөд хэрвээ хэзээ нэгэн цагт шударга ёс тогтож, тэдгээр луйварчдад хариуцлага тооцож чадвал сая "Нийгэмд шударга ёс тогтооё" гэдэг Монгол Улсын Ерөнхий сайдын зорилго найдвар биелэх буй заа хэмээн сэтгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье.

Ж.Бат

Эх сурвалж: Guren.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>