АТГ: 2017 онд төрийн албанд томилогдсон 1750 хүний ихэнх нь улстөрчдийн хамаарал бүхий этгээд байжээ

50

 

АТГ: 2017 онд төрийн албанд томилогдсон 1750 хүний ихэнх нь улстөрчдийн хамаарал бүхий этгээд байжээ

 

АТГ-ын сүүлийн хоёр жилийн статистикийг авч үзэхэд 2018 онд 84 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2019 оны эхний есөн сарын байдлаар 105 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаад 36 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Хэргүүд шалгагдаж, шийдвэрлэгдэж байгаа ч авлигын хэргээр шалгаж байсан албан тушаалтнууд дахин төрийн албанд томилогдож, энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэж байгаа нь Монгол Улсыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үндэслэлийг бэлдээд өгчихөж байна. УИХ-д ялсан нам томилгоо хийхдээ АТГ-д шалгагдаж байсан, авлигын гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсээ дахин томилж байгаа нь дотооддоо, сонгогчдын дунд ч хүлээн зөвшөөрөгдөхгүй хэмжээнд хүрээд байгаа.

Баримт дурдахад 2017 онд 1750 хүн төрийн албанд томилогдсон бөгөөд тэднийг судлаад үзэхэд дийлэнх нь улстөрчдийн хамаарал бүхий этгээд буюу тэдний нөлөөллөөр томилогдсон этгээд байсан гэж АТГ-ын эх сурвалж Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь төслийн нээлт дээр хэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.