Монголд ажиллаж байсан турк багш нарт Канад улс орогнол олгожээ

368

 

Монголд ажиллаж байсан турк багш нарт Канад улс орогнол олгожээ

 

Турк улсын улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Монголд ажилладаг турк багш нар хүнд байдалд орсон билээ. Монгол дахь Эмпати сургуулийн найман багшийн гадаад паспортыг Туркийн гадаад яамнаас хүчингүй болгож, Монгол Улсаас албадан гаргах шаардлага тулгараад байсан юм.

Ингэснээр багш нар НҮБ-д хандаж, улс төрийн орогнол хүсчээ. Тэдний хүсэлтийг Канад улс хүлээн авч, орогнол олгосон байна. Багш нар өнгөрсөн наймдугаар сард манай улсаас гарч, Канад улсыг зорьжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>