“Хатуу самар”-ын хугацаа дууссан уу

94

Төрсөн дүүгийнх нь  хүүхэд хар тамхины хэрэгт холбогдож, хүргэн дүү нь  авлига авч байгаад баригдсан гээд ХЗДХ-ийн сайдын эргэн тойрныхон хар бараан мэдээлэлтэй  байгаа.

Гэтэл тэрээр "Өмгөөллийн байгууллагыг цэгцэлмээр байна. Энэ хуулийн төслийг хэлэлцээд хагас жил боллоо. Манай намын мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн бие даасан хууль батална гээд заачихсан байгаа. Өмгөөлөгч нар хэтэрхий замбараагүй болсон байна. Хуульзүйн хувьд учир зүйг нь олж цэгцэлмээр болж. Өмгөөлөгчийн гар, хөл асар их явж байна. Дуртай болгон нь өмгөөлөл хийж, хүний мөнгө саадаг боллоо” гэж ярив. Үүний дараа олон нийт түүнийг “Өөрийнхөө салбарын ажлыг, өөрийгөө  шүүмжлээд энэ хүн зүгээр үү” гэж гайхаж эхлэв бололтой. Хэдэн парламент дамжин суусан “Хатуу самар” гэгддэг энэ сайдыг ах дүү амраг садныхныгаа  дэг журамтай байлгаж чадахгүй байгаа нь түүний  парламентад суух хоногийн тоо гүйцэж байгаатай холбон яригсад ч байна.

“Цаст уулын цагаан арслан цагаа  болохоор шоргоолжинд баригддаг” гэгчээр  шоргоолжинд бариулахгүй юмаа гэхэд  хал үзэж халуун чулуу долоохоос бусдыг үзсэн эрхэм гишүүний “Хатуу самар” гэгдэж байсан үе ард үлдэж хугацаа нь дуусч байгаа бололтой дог шүү.

С.Цээл     

Эх сурвалж: erennews.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.