Евро юань хоёр өрсөлдөх үү

40

 

Евро юань хоёр өрсөлдөх үү

 

Өнөөх бүүдгэр жагсаалтын сургаар өнгөрөгч долоо хоногт зарим барааны үнэ нэмэгдэж эхлэв. Овоо зэгсэн бууж байсан махны үнэ, гурил, будаа, элсэн чихэр 00-ын цаас хүртэл 10-60 төгрөгөөр нэмэгдсэн байв. Тэр ч бүү хэл зарим таксинууд 1км-ийг нь 1200 төгрөгөөр яваад эхэлж. Үүнийгээ  долларын үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Монгол улсыг ноён долларт дарлуулж толгой дээрээ гаргачихаад буй энэ мөчид том газрууд  ёстой л том гэдгээ харуулж байв.

Тухайлбал, Оросын газрын тос, хийн салбарын томоохон компаниуд хэдийнэ доллараас татгалзсан байна. Энэ талаар Вести агентлаг мэдээлжээ. Тэрхүүү мэдээлэлд "Роснефть", "Новатэк" компаниуд экспортын гэрээгээр гүйцэтгэх төлбөрөөс Америкийн валютыг бүрэн хассан аж.

"Новатэк" компани түншүүдтэйгээ хийх тооцоонд еврог ашиглаж эхлэсэн гэнэ. Мөн үүнээс өмнө, доллараас татгалзан, еврод шилжиж байгаа талаараа "Роснефть" мөн мэдэгдэж байсан аж. Тус компанийн захирал  Игорь Сечин "Бид доллараас татгалзан, еврод шилжих алхмаа дуусгалаа. Экспортын гэрээнүүд еврогоор хийгдэж байна. Дэлхийн худалдаанд эзлэх долларын хувь 60, газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний худалдаанд 90 хувийг доллар эзлэж байна. Гэхдээ санхүүгийн монополчлолыг сөрөх боломжтой, ёстой” гэж мэдэгджээ.

Тэгвэл ноён доллар хичнээн хугцааанд ноёрхож байгаа нь ч бас сонин. Тодруулбал, 1944 оны долдугаар сард АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын Бреттон-Вудст болсон олон улсын хуралд 44 улс оролцож, АНУ-ын мөнгөн тэмдэгт долларыг олон улсын голлох валют болгон ашиглахаар тохиролцож, Бреттон-Вудсийн (Bretton Woods system) хэлэлцээрийг байгуулж байсан аж.

Тэр цагаас хойш ноён доллар дэлхийн эдийн засгийн урсгал дунд одоогийн ноёрхлоо тогтоож  чадсан байна. Гэвч 1970-аад оны үеэс долларын үнэ цэнэ аажмаар унаж эхэлж, Бреттон-Вудсийн хэлэлцээрийн чадвараа алдаж эхэлсэн байна. 2000 он гарсаар олон улсын эдийн засагт долларын орлох хэмжээний бусад хүчирхэг валютууд гарч ирэх болсон. Улмаар өнөөдрийн долларын чадамж 20-30 жилийн өмнөхөөс харьцангуй буурсан нь  евро гүйлгээнд гарсантай холбоотой гэж тайлбарладаг байна.

Мөн Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр дүнд юань олон улсын валют болж, энэ нь мөн л долларын хүчийг  сулруулах нэг том нөлөө болж  буй гэж мэргэжилтнүүд үзэж буй аж.

Ийнхүү ноён долларын хүч суларч евро, юань хоёр өрсөлдөх цаг айсуй.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.