Япон Сенкаку арлын талаар судалгаа явуулжээ

1105

ТОКИО. /NHK/. Японы ард иргэдийн 75 хувь нь Дорнод Хятадын тэнгисийн Сенкаку арлын талаар сонирхож байгааг санал асуулгын дүн харуулжээ.

Сенкаку арлыг Япон хянадаг бол Хятад болон Тайвань нэхэмжилдэг. Олон улсын хууль болон түүхийн хүрээнд уг арал Японы газар нутгийн нэг хэсэг юм гэсэн байр сууриа Японы Засгийн газар хадгалсаар ирсэн. Энэ нь бусад улсын бүрэн эрхт байдалд халдсан асуудал байхгүй гэсэн үг юм.

Өнгөрсөн сард Японы Засгийн газар улс даяараа 20-оос дээш насны 3000 хүний дунд судалгаа явуулснаас 60,9 хувь буюу 1826 хүн хариулт өгчээ.

Судалгаанд оролцогчдын 74,5 хувь нь арлын талаар сонирхож байна гэж хариулсан нь өнгөрсөн жилийн судалгааны дүнгээс 0,8 хувиар өссөн байна.

Арлын ямар асуудлыг сонирхож байна вэ гэсэн асуултад, оролцогчдын 60,3 хувь нь Японд уг арал харьяалагдах эсэх, хоёр дахь хэсэг нь түүхэн нөхцөл байдал гэжээ.

Японы тэнгисийн Такешима арлын талаар мөн судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 66,6 хувь уг арлын талаар сонирхож байна гэсэн нь өнгөрсөн жилийнхээс 4,2 хувиар буурсан үзүүлэлт байна.

Өмнөд Солонгосын хяналтад байдаг Такешима арлыг Япон улс нэхэмжилдэг ажээ. Уг арлыг газар нутгийнхаа салшгүй хэсэг гэж Японы Засгийн газар гэж нотолдог.

Д.Нямтулга

montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>