Хүүхэд унтахынхаа өмнө яагаад уух юм нэхдэг вэ?

822

 

Хүүхэд унтахынхаа өмнө яагаад уух юм нэхдэг вэ?

 

Та хүүхдээ унтуулахаар хэвтүүлэх үед танаас уух юм нэхдэг үү? Тэр үед та мэдээж түүнийг өдөр бага юм ууж дээ гэж боддог биз. Ингээд аягатай уух юм бариад ирэхэд ганцхан балгаад л орхидог нь тэвчээр бармаар.

Энд үед эцэг эхчүүд гайхаж, зарим нь уурладаг. Өөрөөр тань тоглоод ч байгаа юм шиг санагддаг биз. Тэгвэл тайвшир. Энэ бол ердөө л өөрт нь анхаарлаа хандуулах гэсэн нэгэн арга нь юм.

Хүүхдүүд олон мянган арга заль хэрэглэж чаддаггүй. Таныг тэвчээрийг барах олон зүйл тэр бүр хэрэглэхгүй.

Харин хүүхэд унтах үедээ уух юм хүсдэг нь ээж аав ямар ч үед дэргэд нь байж чадах уу гэдгийг өөрийнхөөрөө шалгаж байгаа үйлдэл юм. Тэд шөнө ямар нэгэн хэрэг гарвал ганцаараа биш биз, дэргэд нь хэн нэгэн байна биз гэдэгт итгэлтэй байхыг хүсч байгаа нь тэр. Аав ээжийгээ дуудах үед тэд хүүхэд дээрээ туслахаар ирээсэй гэж боддог.

Яагаад гэвэл бяцхан хүүхдүүд аав ээжээсээ хамааралтай бөгөөд ялангуяа шөнө харанхуйд айвал тэд хажууд нь ирэх эсэхийг мэдэх гэж ийм үйлдэл гаргадаг байна.

Тиймээс энд таны тэвчээрийг шалгасан асуудал бус, таныг хүүхдээ тайвшруулах чадах асуудлыг ярих хэрэг гарна гэсэн үг. Орой унтахынхаа өмнө уух зүйл хүссэн хүүхдэдээ заавал хүслийг нь биелүүлж байгаарай. Бас шөнө тэвэрч, хүүхдээ үнсэхээ мартаж болохгүй. Зөөлөн, дулаан хандах нь тэдэнд маш чухал. Тэгээд ч энэ байдал удаан үргэлжлэхгүй, эрт орой хэзээ нэгэн цагт та бяцхан үрээ уух юм нэхдэг алтан үеийг санагалзах нь гарцаагүй.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>