"Гомдолгүй" гэх гоншигоносон үг гэмт этгээдийг өөгшүүлдэг
"Нөхөр маань согтуу ирчихээд агсам тавиад байна. Туслаарай” хэмээн цагдаа дууддаг ч төд удалгүй "Гомдолгүй, өргөдлөө буцаалаа” гэдэг. Яагаад гэдэг асуултад тэд "Тэр ажил хийж, гэр бүлээ тэжээдэг. Тиймээс хүүхдүүд маань идэх хоолгүй болчих нь” гэх зэргээр учирладаг байна.
Гомдолгүй гэж өчих нь тухайн үедээ гэр бүлээ хамгаалж, аварч үлдэх оролдлого байж болох ч нөгөө талаараа хүчирхийлэл хүндэрч, дахин энэ төрлийн хэргийн хохирогч болох, даамжруулах нөхцөл байдлыг бий болгодог байна. Бүсгүйчүүд "Эр хүн, эмэгтэй хүнд нэг л удаа гар хүрсэн бол дахиад хүрнэ” гэлцдэг нь үнэний хувьтайг хүчирхийлэл давтан үйлдэж буй этгээдүүд нотолж байх шиг.
Хүчирхийлэл гэхээр эмэгтэйчүүд, хүүхдүүд л өртдөг мэтээр ойлгодог ч эрчүүд далд хэлбэрээр өртөх явдал нэмэгдэх болжээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний мэдээлснээр дуудлагын найм орчим хувийг эрчүүд хүчирхийлэлд өртсөн тухай гомдол эзэлдэг байна. Олонх нь бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэнд ч хэлдэггүй нь энэ төрлийн хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болдог.
Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг даамжруулах, түүнд дахин гар хүрэхээс сэргийлж, хамгаалж чадсан зөв шийдэл бол үүний цаад талд Бат хүчирхийлэл хүсээгүй олон үр дагаварт хүргэх тулуур биш ухаанаа урьтал болгохыг ухаарч, ойлгох нь зүйтэй. Хүчирхийллийг хэн ч үйлдэж болохгүй, хэрэв үйлдсэн тохиолдолд төр төмөр нүүрээ харуулна. Бат дээр гаргасан үйлдлээ байнга давтвал торгуулж, баривчлагдах биш, бүр гэмт хэрэгт тооцон ял эдлүүлнэ. Шийтгэл нь зургаан сараас нэгжил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялтайг дахин сануулъя.