Хүний хулгайн гэмт хэргийн төвшнөөр аялахад аюултай 35 улс

79

 

Хүний хулгайн гэмт хэргийн төвшнөөр аялахад аюултай 35 улс

 

Хэрвээ та аялахаар төлөвлөж байгаа бол тухайн орны аюулгүй байдлын төвшинг судлах нь зайлшгүй шаардлагатай юм. АНУ-н засгийн газраас аялалын зөвлөгөө болон хүний хулгайн аюултай төвшинөөр доорхи 35 улсыг аюултай гэж үзсэн байна. Энэхүү зөвлөгөөг энэ онд шинэчилсэн ба Уганда улсад аялаж явсан Америк эмэгтэйг хөтөчтөй нь хамт 5 өдрийн турш барьцаанд авсан явдалд үндэслэжээ.

Хүний наймаа, хулгайн гэмт хэргээр дараах 35 улсыг аюултай гэж онцолжээ. Үүнд:

Уганда, Венезуэл, Йемен, Украйн, Афганистан, Мексик, Лебанон, Алжериа, Ангола, Бангладеш, Буркина фасо, Камерон, Африк, Колумб, Бүгд найрамдах Гонго Улс, Этиоп, Хайти, Иран, Ирак, Кени, Ливи, Малайз, Мали, Нигер, Нигери, Пакистан, Папау Шинэ Гриней, Филиппин, ОХУ, Самоли, Өмнөд Судан, Сири, Тринидад Тобаго, Турк зэрэг орсон байна.

Аялагч нар аялалд гарахдаа аюулгүй байдалдаа ерөнхийд нь анхаарсан байх ёстой ба доорх энгийн зөвлөгөөг өөрийн төвшинд дагаж мөрдөх нь зүйтэй гэжээ.

  • Зорчиж буй орныхоо хууль, эрүүл мэндийн систем, аялалын шаардлага зэргийг өөртөө зав гарган судалсан байх.

  • Аялалд хэрэгцээт зүйлсээ сайн хангаж шаардлагатай хоригт заагаагүй эмийг авч явах.

  • Шаардлагатай тохиолдолд холбоо барих хүмүүсийн жагсаалт болон орчуулгыг биедээ ойр авч явах.

  • Зорчиж буй орныхоо элчин сайдын яамны хаяг, утас, мэдээллийг мэдэх

  • Санхүүгээ баталгаажуулах

Аялахад аюултай улсын жагсаалтыг та доорх линкээр орон үзэх боломжтой ба 1-4 төвшинд аюулын төвшинг эрэмбэлжээ. 4-р төвшин нь хамгийн аюултайг заасан байна.

https://travel.state.gov/content/travel/en/traveladvisories/traveladvisories.html/

 

С

.Баяр

 

Эх 

сурвалж: https://travel.state.gov/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.