Хариулт нь бэлэн амиа хорлолт...

39

 

 

Ширхэг арвай зүүний үзүүр дээр тогтох тэр л торгон агшин тохиож гэмээнэ хүний орчлонд ирсэн атлаа яагаад амиа хорлох дээрээ тулдаг байна аа. Ийм бодол ээрээд болдоггүй. Өнөөдөр 10-хан хавар, намар, өвөл, зуныг үзсэн тэр жаахан хүү яагаад ийм аймшигтай үйлдэл хийхээр зүрхлэв.

Өөрийнхөө үр хүүхэд, ач зээ, хажуудаа байгаа хамгийн ойрхон хэн  нэгнээрээ төсөөлөөд бодоорой. Аймшиг. Өнөөдөр 10 настай хүүхэд амьд явахын сайхныг, амьдралын зовлон жаргалыг  мэдэрч, сайн мууг ялгахтайгаа болсон. Гэтэл яагаад амиа хорлохоор завдав...

Тэгвэл улс орон нийгмийг ийм байдалд хүргэсэн эрх баригчдаас хариулт нэхмээр байна. Мэдээж эрх баригчдад хариулт нь бэлэн байдаг болохоор "Аав нь , ээж нь зодсон, хойд урдны эцэг, эх, ангийн хүүхэдтэйгээ муудалцсан, сэтгэцийн өөрчлөлтөд орсон, аав ээж, асран хамгаалагчид нь хариуцлага тооцно” гэх зэргээр элдэв хариулт хэлэх нь гарцаагүй.

Дорноговь аймгийн Замын -Үүд суманд гарсан эл мэдээллээс өмнө Ховд аймагт 27 настай эмэгтэй гүүрэн дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан, нийслэлийн Хан-Уул дүүрэгт 23 настай, эмэгтэй  өндрөөс унах гэж байсан гэх энэ гурван мэдээлэл зөвхөн өнөөдрийнх. Тэгвэл 23 настай хүн өдрөөс унах байдалд яагаад хүрэв гэдэг нь бас л асуудал.

Амьдын орчлонгоос явах болтол нь  ард иргэдийг зовоож тарчлааж байгаа эрх баригчид  өнөөдөр  төрийн аппаратад суусаар  байгаа цагт эл үйлдэл тасрахгүй л болов уу гэх яриа цахим орчноор "давалгаалж” байна.

Яагаад ийм байдалд хүрэв, хүргэв, яагаад...

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.