Токиогийн “Disney” парк аюулгүй байдлаа бэхжүүлнэ

334

Ирэх онд Японы нийслэл Токио хотноо Олимп, Паралимпын наадам болох гэж буйтай холбогдуулан Токио хотын "Disney” парк аюулгүй байдлаа бэхжүүлэхээр болжээ. Уг паркийн удирдагууд "Disneyland” болон "DisneySea” рүү орох хаалгуудад рентген туяаны сканерууд, метал илрүүлэгчдийг суурилуулж эхэлсэн байна.

Шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд хүмүүсийн цүнхэнд хурц үзүүртэй эд зүйл, галт зэвсэг, дрон, лааз, шил болон бусад хориглосон зүйл байгаа эсэхийг шалгасны дараа аялагч цүнхээ рентген туяаны сканераар шалгуулж, металл илрүүлэгч хаалгаар нэвтрэх шаардлагатай болжээ.

"Хэдийгээр энэхүү шийдвэр "бага зэрэг хэтрүүлсэн” юм шиг санагдаж байгаа боловч аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой тул шалгуулахаас өөр арга байхгүй” гэж нэгэн аялагч хэлжээ. "Disney” паркийн удирдагууд цаашид илүү олон хаалганд аюулгүй байдлын төхөөрөмжүүдийг суурилуулахаар төлөвлөж байна. 

Ж.Оюунтуяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>