ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ирэх даваа гарагт мэдээлэл хийнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ирэх даваа гарагт хэвлэлийн бага хурал хийхийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.
Тэрбээр БНСУ-д зорчихдоо онгоцны үйллэгчийн биед хүрсэн, бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-д шалгагдаад, өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн нислэгээр Улаанбаатар хотод буцаж ирсэн билээ.