Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна

48

АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордонд засах зул сарын баярын гацуур модыг тэргүүн хатагтай Мелания Трамп ирэх даваа гарагийн үдэд хүлээн авахаар болжээ. 

Пенсильвания муж улсын "Mahantongo Valley” фермээс авчрах уг гацуур мод нь Үндэсний гацуур модны холбооноос жил тутам зохион байгуулдаг тэмцээнд түрүүлж, Цагаан ордныг чимэх эрхээ авсан байна. Цагаан ордноос мягмар гарагт гаргасан мэдэгдэлд гацуурын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч уг модыг морин тэргээр Цагаан ордны урд хаалганы өмнө авчирч, хөх өрөөнд засах ажээ.

Э.Хулан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.