"Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа

79

ИРГЭДИЙН БҮЛГИЙН АХЛАГЧ, ИДЭВХТЭН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН "ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ ЭРХЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019.11.19-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд "ИТХ-ын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, иргэдийн оролцоог хангах чиглэлээр шинэлэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн бүлгийн ахлагч, идэвхтэн гишүүдэд зориулсан "Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ШХА-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргал, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар төсөл хэрэгжүүлэгч талуудын төлөөлөн оролцсон бол сургагч багш нараар
* "Иргэдийн оролцооны хууль тогтоомжууд" сэдвээр Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул
* "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдахаас хамгаалуулах эрхээ хангахад иргэдийн бүлгүүдийн оролцоо, боломж" сэдвээр Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан оролцлоо

Мөн тус өдөрлөгт Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд амжилттай ажиллаж, сайн туршлага болон идэвхитэй ажиллаж буй Иргэдийн бүлгийг төлөөлж
* Хан-Уул дүүргийн "НОГООН ЭРДЭНЭ" иргэдийн бүлгийн ахлагч С.Наранбаатар
* Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн "ГЭГЭЭЛЭН" иргэдийн бүлгийн ахлагч Ц.Уянга
* Сүхбаатар дүүргийн Баян-Ундрага Иргэдийн бүлэг ахлагч П.Батбаяр нар иргэдийн бүлгүүдийн сайн туршлага, сорилт бэрхшээл, ололт амжилтуудынхаа туршлагуудаас хуваалцлаа.

Нийгмийн харилцааг зохицуулж буй 500 гаруй хуулийн 204-д нь 900 гаруй зүйл заалтаар иргэдийн оролцооны харилцааг зохицуулж өгсөн байдаг юм.

"Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа

 

"Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа

 

"Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа

 

"Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа

 

"Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа

 

"Иргэдийн оролцооны эрхзүйн боловсрол олгох өдөрлөг" зохион байгуулагдлаа

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.