Н.Номтойбаяр гомджээ

61

Арга ч үгүй биз. Түүнийг талийгаачийг түлхээд унагаачихсаныг нь харсан юм шиг ярьцгаасанд нь хэвлэлийнхэнд гомдоод байгаа. Үнэндээ бол хүний амь настай холбоотой асуудалд тиймэрхүү гоомой, уг үндэсгүй зүйл ярих нь их муухай гүжир гүтгэлэг л дээ. Хэрэв түүнийг түлхэж унагаахыг нь харсан юм бол одоо болтол хэлчихгүй яагаад дуугүй байгаад байгаа хэрэг вэ ... гээд яривал цааш  ихийг хүүрнэж болно. Нөгөөтэйгүүр сэтгүүлч цагдаа хоёр улс нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулж  яваа нэг үйл хэрэгтэй  хүмүүс.

Гэтэл цагдаа худлаа яримгүй юм... гээд бас цааш ярьж болно. Үнэн хэрэгтээ бол Н.Номтойбаяр гишүүнээс Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг 3 удаа авсан гэдэг. Мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан гэх үндэслэлээр л түүнийг буруутгаад байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхлээр худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгтээ л эрхэм гишүүн буруудаад байгаа бололтой. Үүнийг ялгаж салгаж ойлгож стресс ихтэй нийгэмд нэгнийгээ нэг шөнө ч болов сайхан амрахад нь саад хийгээд юү хэв дээ. Гишүүн тэгээд “Улаан бал”дана уу, live энэ тэр хийнэ үү түүний л хэрэг. Харин бид үнэнийг л мэдээлэх үүрэгтэй... 

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.