Сонгуулийг "50+26" гэдэг хувилбараар зохион байгуулах уу?

28

 

Сонгуулийг "50+26" гэдэг хувилбараар зохион байгуулах уу?

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцож эхний хувилбараа танилцуулсан байна. УЗ-ийн хурлаас ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргаагүй бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, үүнийг  "50+26" гэдэг хувилбараар зохион байгуулбал сонгуульд ялах боломжтой гэсэн танилцууулга хийгдсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх хүлээлт байсан боловч УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуваарьт оруугүй байнэ. Хэрэв МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан хувилбар дэмжигдвэл сонгогчид тухайн тойрог дээр өрсөлдөгчдөөс сонголт хийхээс гадна, жагсаалтаар нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс нэг сонголт хийх юм.

 
Э.Сүрэн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.