“Буян” Жагаа, В.Жириновский нар Москвад уулзжээ

535

Оросын Либерал ардчилсан нам /ЛАН/-ын дарга В.В.Жириновский, Монголын БНН-ын дарга, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар Москвад уулзжээ. Аль аль нь нэлээд шударгадуу, ширүүн хэл амтай хоёр эрхэм уулзаад юу ярьсан болох нь сонирхолтой. Б.Жаргалсайханыг В.Жириновскийн ойр тойрныхон нэлээд гайхсан, сонжсон байдалтай харж байгаа нь зурган дээрээс илт байна.

ЗХУ задарснаас хойших Оросын улстөрд нэлээд тод мөртэй яваа В.Жириновский Ерөнхийлөгчийн сонгууль бүрд нэр дэвшдэг ч байнга бүдэрсээр ирсэн. Харин Төрийн Думд бол байнгын сонгогдож суудаг нэгэн. Манай Б.Жаргалсайхан ч 1990 оноос хойш сонгууль бүрд нэр дэвшиж ирсэн. Нэг удаа УИХ-д сонгогдоод сайдын алба хүртэл хашиж үзсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа нэр дэвшээд ялагдсан. Ингээд тоочвол мань хоёрт ижил төстэй тал бас ч байна.

Г.Самбаа 

Эх сурвалж: gereg.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>