Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ

50
 

Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ

 

  • Тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр олдсон байна

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны 14:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд насанд хүрээгүй таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарлаа. Тодруулбал, Toyota Ist маркийн машиныг 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож байгаад цагдаад саатуулагдсан юм. Хүүхдүүдийн гурав нь Сонгинохайрхан дүүрэгт удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулахаас гадна асаалттай байгаа автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцдог байжээ. Мөн тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр илэрсэн байна. 

Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 


-Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Эцэг эхтэй нь холбогдсон уу?

-Хуулиар зарим төрлийн гэмт хэрэгт 14-өөс дээш насны хүүхдэд хариуцлага тооцдог. Одоо байцаалт явагдаж байна. Ямар зүйл ангиар шийтгэх нь удахгүй тодорхой болно. Эцэг эхэд нь мэдэгдсэн. 

-Тээврийн хэрэгслийг ямар зорилгоор хулгайлсан бэ? 

-Машин хулгайлж унаад, бензинийг нь дуусахаар орхиж явдаг байсан нь тогтоогдсон. PС тоглосныхоо дараа гулгахаар явж байсан гэж мэдүүлж байна.

-Хулгайлагдсан машинд ямар нэг гэмтэл, хохирол учирсан уу? 

-Ямар нэг барилга байгууламж, үл хөдлөх биетийг шүргэж машинд нь сэв суулгасан байсан. Хохирогчид машиныг нь хүлээл гэн өгсөн. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээр тэд тухайн тээврийн хэрэгслийг Баянбүрдээс хулгайлсан байна. 

Т.Намуунболор

ЗГМ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.