НДС-гийн алдагдлыг буруутай хүмүүсээр төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ

55

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан билээ. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, төсөвт 174 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсоныг хүчингүй болгож байгаа юм.

Нийгмийн даатгалын сан байнга алдагдалтай байгаагийн дээр "Капитал" банкинд төвлөрүүлсэн хөрөнгөө буцааж авч чадаагүй зэрэг асуудал бий. Тэгвэл нийгмийн даатгалын санд алдагдал учруулсан буруутай этгээдүүдэд арга хэмжээ авч, хохирлыг нөхөн төлүүлэхээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан аж. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр “УИХ-ын даргын захирамжаар Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах, хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүн ахалж байгаа” гэсэн юм.

Eaglenews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.