БЗД-ийн Өвөлжилтийн бэлтгэл 96,4 хувьтай байна

341

БЗД-ийн Өвөлжилтийн бэлтгэл 96,4 хувьтай байна

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 96,4 хувьтай байна. Монгол Улсын Засгийн газрын 220 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд  Баянзүрх дүүргийн Засаг даргын  2017 оны А/241 дүгээр захирамжаар байгуулагдсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс” дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг харьяа байгууллага, хэлтэс албадаас авч, нэгтгэсэн байна. Тодруулбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувьтай байгаа бол ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын явц 97.8 хувьтай байна. Харин Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтсийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 96.6 хувьтай байгаа бол УБЦТС-ын Зүүн түгээх төвийн их болон урсгал засварын ажил 90 хувьтай явагдаж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>