“Эрдэнэт” үйлдвэр найман залууд амины орон сууц гардуулав

39

“Эрдэнэт” үйлдвэр найман залууд амины орон сууц гардуулав

 

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтад орж, анхны баяжмалаа хүлээн авсан арванхоёрдугаар сарын 14-ний түүхэн өдөрт зориулсан 41 жилийн ойн баярын хурал, урлагийн тоглолт Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборт боллоо. Баярын хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд, бүтцийн нэгжийн удирдлагууд, цех бүрийн төлөөлөл болсон ажилтан ажиллагсад, шилдэг тэргүүний залуучууд оролцсон юм.

 Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн 41 жилийн ойг тохиолдуулан хамт олноо манлайлсан Б.Тэгштуяа, Д.Цогтсайхан, Т.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Н.Баяржаргал, Г.Болдхуяг, Э.Лхагважав, Б.Данаажав нарт амины орон сууцны түлхүүр гардуулсан юм. Хамт олондоо үлгэр жишээ ажиллаж, хийж бүтээх хүсэл тэмүүллээрээ тэргүүлсэн эдгээр найман залууд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах амины орон сууц, таунхаусыг бэлэг болгон өглөө. Орчин үеийн хэв загвартай амины орон сууц нь 64 м.кв талбай бүхий 3 өрөө, дулаан гаражаас бүрдсэн бол хоёр давхар бүхий таунхаус барилга нь нийт 116м.кв талбайтай, хоёр ариун цэврийн болон унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөнөөс бүрдсэн тохилог сууц юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.