Зурган дээр хэрхэн сайхан гарах вэ

2120

Өнгөт гэрэл зурагт хурц тод өнгө яахын аргагүй өнгө зүс нэмдэг. Тийм учраас зураг авахуулахдаа уйтгартай бараан өнгөндөө гэрэл нэмээрэй.

Бүсгүйчүүд: Гялалзсан, өнгөлөг уруулын будаг ч юм уу гоё өнгийн ороолт зүүж болно. Хацраа өнгөлөх бас чухал.

Залуус: Даруу өнгийн цамц хослолоо зангиа, тод, гэрэлтэй  өнгийн энгэрийн алчуураар чимж болно

Зураг авах газрын эргэн тойрон

Сайхан гэрэл зурагтай болоход зураг авах орчин  их чухал. Гол  нь тантай хамт зурагт гарах орчин таны эсрэг "ажиллаж” болохгүй.

Тиймээс:

Өөрийнхөө үсний болон хувцаслалтын өнгөнөөс өөр өнгийн фонныг сонгох  хэрэгтэй.
Зургийг эвгүй харагдуулах, замбараагүй ямар нэгэн байдал гарахаас сэргийл.

Гарын  байрлал

Сайхан гэрэл зургийг ихэвчлэн гарын эвгүй байрлал балласан  байх нь бий. Ихэнх хүн зураг даруулахдаа гараа хэрхэн харагдуулахаа мэддэггүй сандардаг. Тиймээс зургаа даруулахдаа гараа яаж харуулахаа бодох нь зүйтэй.

Тиймээс:

Гартаа гөлөг ч юм уу амьтан тэврэх
Ундаа ус барих
Халаасандаа хийх
Зангиа юм уу хүзүүний зүүлтээ татах гэх мэтээр гарыг зурагт эвтэйхнээр харуулж болно.

Зөв өнцөг

Камерын гэрлийн тусгалаас зурагт чиний царай ямар гарах нь шалтгаална. Заавал камер руу эгц өөдөөс нь харах албагүй бөгөөд аль талаасаа камер руу харвал зураг дээр аятайхан гардагаа мэдэж аваарай. Үүний тулд толины өмнө суугаад нүүрээ тал бүрээс нь хар. Ингэхдээ гэрэл хэрхэн тусч хаанаа сүүдэрлэхийг бодолцоорой.

Урт хүзүү

Нүүрээ үл мэдэг өргөж мөрөө бага зэрэг арагш нь болгон доошлуулбал зурагт өндөр хүзүүтэй гардаг. Ингэснээр нүүр бага зэрэг нарийн болж харагдахаас гадна давхар эрүү гэх мэт сөрөг  талаа ч нууж чадна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>