Филиппинд галт уулын дэлбэрэлт болж байна

150

 

Филиппинд галт уулын дэлбэрэлт болж байна

 

Филиппиний нийслэл Манилагаас өмнө зүгт орших Батангас хэсгийн Таал галт уул дэлбэрч, 15.000 метрийн өндөрт агаарт хар утаа савсаж байна.  Үүний улмаас хэдэн арван нислэг хойшлогдсон ба ойр орчмын айл өрх, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болжээ.

Филиппиний галт уул болон газар хөдлөлт судалгааны институтийн мэдээгээр аюулын төвшин 3-4 метр дээшилсэн байгаа нь удахгүй бүр том хэмжээний дэлбэрэлт болохыг харуулж байна мөн галт уулаас 14 км-ын радиус дотор маш аюултай гэжээ.

Одоогийн байдлаар ямар нэгэн гарз хохирлын дуудлага бүртгэгдээгүй байгаа ч аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд галт уулын ойр орчимд амьдардаг 8000 гаруй иргэнийг нүүлгээд байна.  


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.