Б.Ринчен гуай нас өөд болохынхоо өмнө ингэж хэлж байжээ

143

Б.Ринчен гуайг ходоодны хэцүү нэрт өвчин тусаад Монголд эмчилгээгүй болсоныг нь мэдмэгц ууган охин, ардын эмч Р.Нямаа нь горьдлого тээн Москва руу эмчлүүлэхээр авч явж байсан бол, тэнгэрт халихынх нь өмнө дунд охин Р.Индра нь дэргэд нь байж асарч халамжлан, өргөж тээж байжээ.

Ринчений Индра:
Аав Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхад манайх тарчиг ядуухан л аж тєрдєг байсан. Хувцас хунар муухан єлєн зєлмєгхєн. Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа. Аавыг баригдахын ємнє Хүүшийн аманд зуссан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опел дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь их гүйнэ ээ, байсхийгээд л алга болно. Нэг наадмаар алдагдаад дахиж олдоогүй.
Аав цалингаа буухад бидэнд нэг нэг ёотон авч єгнє. Сургуулийн хувцас маань сангийнх. Даалимбан дээл, бахиал гутал тавьж єгдєг байж. Нэг удаа гоё бємбєгєн гутал хоршоонд гарав аа. Аавыг авч єгєєч гэж шалгаасанд олон хүүхэд ємсч байна уу? гэж асуулаа.Цєєхєєн гэсэнд тэгвэл хэрэггүй биз, жирийн олныхоо л жишиг яв гэж билээ.

Бид хєл нүцгэн гүйж, хєдєєгийн хүүхэдтэй л адил үхрийн баасанд хєлєє дүрж дулаацуулаад харайлгаж явлаа. Арван нас хүртэл минь миний үсийг авчихдаг байсан. Нэг удаа үсний маань талыг аваад, талыг нь үлдээчихлээ. Бүтэн аваад аль гэж аавыг гуйгаад байдаг, аав авч єгдєггүй, бүүр орой болсон хойно хоёр євдєгнийхєє завсар намайг хавчуулж суулгаж байгаад авч єгсєн. Биднээр тэгэж тоглоом хийх юм бодож олохдоо гаргууд.

Биднийг хатуужилтай, зоригтой болгох гэж их хичээдэг байсан. Бидэнд одоогийн каратегийн маягийн юм заана. Гадаа турнюктэй.Тэнд үргэлж хичээллүүлнэ. Бид үлгэр яриулах дуртай. Гэтэл дандаа чєтгєртэй, аймаар үлгэр хэлнэ. Нэгээс нь хэлэхэд, нэг морьтой хүн даваа давж явж гэнээ. Тэгтэл нэг хүн дайралдаад, “ Сундлаад яваач” гэхэд түүнийг араараа сундлаад явж дээ. Нєгєє хүн цаашихнаа явж байснаа єврєєсєє ааруул гаргаад идтэл “ Ааруулаасаа” гээд л мєрєн дээгүүр нь ясан гар орж ирсэнд, эргээд харвал ард нь араг яс сундалдчихсан байжээ гээд л ярина. Бидний ухаангүй айхыг хэлэх үү.

Аав хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад баригдсан юм даг. Аавыг шоронд байхад хэцүү байсан. Нямааг сургуулиас хєєчихсєн. Барс нялх. Нэг удаа хэвлэх үйлдвэрийн хашаанд очоод түлээ гуйдаг юм байна. Гэтэл манаач нь “Ринчений бэлтрэгнүүд явж байна. Нүдий нь хараач!” гээд л загнаж гарлаа. Тэгээд хоёр хэрчим түлээ авсан. Маргааш нь дахиад л очдог юм байна. Тэгтэл манаач “нєгєє буржгар бэлтрэг явж байна, буудах юмсан гэж аашлахад нь “ Та бууд бууд!” гээд бас хоёр хэрчим түлээ аваад зугтсан.

Євєл Барс, Шанз хоёр дундаа нэг гуталтай, орон дээрээ л сууж байна. Би гадаа гүйж, нүүрс хулгайлна. Галт тэргэн дээр гарч нүүрс унагана. Бас зомгол түүнэ. Зомгол дээр ч чавганц нартай үзэж гарна даа. “Нєгєє буржгар толгойт ирж, наадахыгаа хєє, бүү ойртуул” гэж ирээд чавганц нар намайг хажиглана. Хоноц хоноцдоо дургүй гэж тэр.
Аав үхсэн амьд нь мэдэгдэхгүй. Нэг єдєр манайд дээлээ хєєргєсєн хүн орж ирээд “ Би Пэрлээ мєн шаа. Ээжийдээ намайг ирээд явлаа гээрэй” гэсэн. Хєдєєгийн Пэрлээ гуай аавыг амьд мэнд байна гэж мэдэгдэж байгаа тэр байсан юмсанж. Аавыг нэг шєнє суллагдаад орж ирэхэд бидний нар гарсан даа.

Аав маань могой жилтэй юмсан. Нүхтийн аманд зусч байхад орон дор могой үргэлж байна. Аав дийзэнд сүү хийж єгєєд могойд дандаа тавьж єгнє.

Нүхтэд байхад Австрийн Бешофф гүн аавтай уулзана гэж манайд ирдэг юм байна. Гүн аавыг хоймортоо хєл нүцгэн сууж байгааг шагайж харчихаад, гадаа гутлаа тайлаад орж ирлээ. Нямаа бид хоёр гүнтэнг шоолоод үхтлээ хєхрєв єє. Бешофф аавтай алмас ярьж байснаа “ямархуу үстэй амьтан юм дээ?” гэж асуухад аав єєрийнх нь бугуйг заагаад “иймэрхүү л үстэй юм даа” гэдэг байгаа. Бид хоёр түс хийтэл инээд алдаж, ээжид “аальгүйтлээ” гэж загнуулсан.

Яагаад аавынхаа мэргэжлийг аваагүй юм бэ? гэж биднээс хүн их асуудаг. Үнэндээ гэхэд монгол хэл гэдэг чинь улс тєр юм байна гэж ойлгосон. Аав шиг хүн энэ мэргэжлээс болж ингэж зовж байхад бид бол давахгүй гэж бодсон. Тэгээд Ринчений удмыг авч үлдъе гэвэл энэ монгол хэл гэдгээс холхон байя гэж шийдсэн юм даа. Аав ч биднийг заавал монгол хэлний мэргэжилтэн болгох гэж зүтгээгүй.

1953 онд Хєдєє аж ахуйн яаманд ажиллаж байхдаа би намд элссэн юм. Гэтэл хуралдагсад феодалын хуучин бичгээр ном уншдаг уу гэж надаас асууж байсан. Уншдаг гэвэл намд авахгүй байсан тул би мэдэхгүй л гэж хариулсан.

Аав биеэ оторлохыг ер боддоггүй. Нэг нимгэн ноосон хєнжилтэй, дандаа түүгээрээ хучиж унтана. Бие нь муудсан хойноо ч түүгээрээ л хучдаг байлаа. Аав аа, та даарчихна, єєр дулаан юмаар хучина уу гэхэд дулаан юманд дасчихна аа, хүүхээ гэж билээ. Хэдхэн хоногийн настай байж гэж бодохоос хєєрхий муу аавыгаа хэчнээн єрєвдсєн гээ.

Аав минь нас барахаасаа хэдхэн хоногийн ємнє “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа.

Яриаг тэмдэглэсэн Г. Аким

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.