ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн

523

ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн

 

ЖЕНЕВ. /Science/. 
Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл коронавирусний шинэ төрлөөр үүсгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт албан ёсоор мэдээлжээ.
"Хятадын эрх баригчдын илгээсэн мэдээлэлд үндэслэн коронавирусний омгийн шинэ төрөл болохыг тогтоосон” гэж ДЭМБ-ын төлөөлөгчид Женев хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Хэдийгээр хүнээс хүнд халдварласан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй байгаа боловч хязгаарлагдмал хүрээнд буюу гэр бүлийн гишүүд хооронд халдварлах магадлал бий гэж ДЭМБ мэдээлжээ.
 
 
Хатгалгааны шинэ төрлийг анагаах эмчилгээ одоогийн байдлаар байхгүй бөгөөд цаашид судалгаа шинжилгээг үргэлжлүүлэх аж. Хятадын Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс үл мэдэгдэх өвчний тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байна.  
 
 
Ухань хотын Эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн хатгалгааны халдварын 41 тохиолдол бүртгэгдсэнээс өнгөрсөн долоо хоногт нэгэн эрэгтэй нас барсан ба 7 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Мөн Тайландын нисэх онгоцны буудалд өнгөрсөн долоо хоногт буусан Ухань хотын оршин суугч, 60 гаруй настай жуулчнаас дээр дурдсантай ижил вирус илэрсэн талаар Тайландын Эрүүл мэндийн яам энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>