Уул уурхайн компаниудаас мөнгө нэхсэн ТББ-ынханд яллах дүгнэлт үйлджээ

339

 

Прокурорын байгууллагаас уул уурхайн компаниудаас мөнгө нэхэж  дарамталдаг гэх "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, "Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүдэд яллах дүгнэлт үйлджээ."Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, "Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүнүүдийг тус тусад нь шалгаж байгаа бөгөөд "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс эд хөрөнгө, мөнгө авахаар заналхийлж 58 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Харин "Босоо Хөх Монгол” ТББ-ын  тэргүүн Г.Ганхуягыг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд "Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж мэдээлэл тарааж, сүрдүүлээд тус компанийн ерөнхий захирал Б.Энхбатаас  30 сая төгрөг авсан гэх хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Эх сурвалж: www.zms.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>