Бөхчүүд ийм заваан гэж үү

395

 

Бөхчүүд ийм заваан гэж үү

 

Монголчууд өнгөрсөн жилийн наадмаар шинэ аваргатай болж хөл хөөрцөг болцгоосон. Тэр тусмаа Хэнтий нутгийнхан бүр их баярласан нь мэдээж. Э.Оюунболд гэх залуу нутгийн ахан дүүсийнхээ магнайг тэнийлгэж: нэг хэсэгтээ л баяр наадмын сайхан болсныг магтацгаасан. Тэгтэл тун удалгүй өнөөх аваргыг маань "Сэргээш хэрэглэсэн байна” гэх мэдээлэл цацагдсан. Шинэхэн аварга маань сэргээшийн шинжилгээг бардам өгсөн гэж байгаа. Гэтэл түүний шинжилгээний хариу эерэг буюу олны хүсэн хүлээгээгүй мэдээг дуулгасан.

Тиймээс Э.Оюунболдын аваргын цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлээд байгаа.

Гэтэл саяхан аварга маань "Намайг гүтгэсэн. Миний шинжилгээ биш өөр хүнийх. Намайг барилдахаас өмнө над руу залгаж "Чамаас заавал допинг илэрнэ гэж дарамталсан” гэх зэргээр ярьжээ.

Тэрбээр дээрх асуудлаар АТГ-т хандаж, допингийн шинжилгээ солигдсон гэх гомдол гаргаснаар  улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авах Ажлын хэсэгт багтсан зарим албан тушаалтныг шалгаж эхэлсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аварга Э.Оюунболд Үндэсний баяр наадам зохион байгуулах хороог ч  өгсөн байгаа...

Харин Ерөнхийлөгчийн зүгээс одоогоор ажин түжин л байна.

Гэхдээ дээрх асуудлаас үүдэн бөх морь хоёроо дээдлэн хайрлаж, шүтдэг ард түмний сэтгэл гонсойж "Бөхчүүд ийм заваан гэж үү” гэж ярих нь улам ихсэх хандлагатай болчхож.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>