Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Давост уулзах уу

532

Швейцарь улсын Давос хотноо зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд эх орноосоо мордсон. 20-ноос 24-ний өдрийн хооронд болох уг чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, байгал экологийн төлөө дуу хоолойгоо өргөгч Грета Тунберг тэргүүтэй “дэлхийн дүр”-үүд оролцоно гэсэн мэдээлэл буй.

Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч мөн Давосын чуулганы салбар хуралдаанд оролцохоор Швейцарьт яваа гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий юм. Тэрээр үүний өмнө тус чуулганд оролцож байсан бөгөөд чуулганыг зохион байгуулагч Клаус Швабтай ойр, түүнийг эх орондоо урьж авчирч байсан удаатай. Ийм ч учраас Ц.Элбэгдорж Давос хотноо очиж Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарах, уулзах магадлалыг үгүйсгэх аргагүй юм.

Х.Эрхэс

Эх сурвалж: eguur.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>