Ц.Нямдорж: Казино бол ороод гардаг газар шүү дээ

330

УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Австрали Улсад томилолтоор ажилласан гишүүд казино тоглосон гэх хэл аманд ороод байгаа. 

Уг асуудалд нэр холбогдсон гишүүд орсноо хүлээн зөвшөөрсөн ч, тоглоогүй гэх тайлбарыг өгсөөр байгаа. 

Тэгвэд мөн эл асуудлаар Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр  “Юу яриад байгаа юм. Казиногийн асуудалд холбогдсон хүмүүстэй нь ярихгүй юу.  Ороод гардаг л газар шүү дээ" хэмээн дуртай дургүй хариу өгсөн байна.  

Дашрамд дурдахад "Манай улсад казино байгуулах, мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Тиймээс ч Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4-т “төрийн албан хаагч гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх” хэмээн заасан байдаг аж.

У.МАНДАХ  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>