2019 оны шилдэг дүүргээр “Баянзүрх дүүрэг” шалгарав

75

2019 оны шилдэг дүүргээр “Баянзүрх дүүрэг” шалгарав

 

Монгол Улсын хэмжээнд бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар шилдгийг шалгаруулан алдаршуулдаг “Best of Mongolia” арга хэмжээнд Баянзүрхчүүд амжилттай оролцлоо.

Тус цахим санал асуулгыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл явуулсан бөгөөд “Best of Mongolia-2019” арга хэмжээний ‘’Оны шилдэг төрийн байгууллага’’-аар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ‘’Оны шилдэг дүүрэг’’-ээр Баянзүрх дүүрэг шалгарч, ‘’Оны шилдэг ерөнхий боловсрол сургууль’’-аар 14 дүгээр сургууль тодорлоо.

2012 оноос хойш найм дахь жилдээ зохион байгуулж буй тус  санал асуулгад давхардсан тоогоор 1500 орчим аж ахуй нэгж, байгууллага 70 номинацад өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ.

Энэ дашрамд, Баянзүрх дүүргээс санаачлан хийж, хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээ, ажил үйлчилгээг дэмжин, үнэтэй санал, зөвлөгөөгөө өгч, хамтран ажилладаг нийт оршин суугч, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагууд  та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАЯСАХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.