“Parasite” киноны Чой Ву Шик Холливудад дүр бүтээнэ

497

“Parasite” киноны Чой Ву Шик Холливудад дүр бүтээнэ

 

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн О-гийн бүтээл Parasite киноны гол дүрийн жүжигчин Чой Ву Шик энэ оны хавар зураг авалт нь эхлэх "Past Lives" романс төрлийн кинонд дүр бүтээхээр болсон байна. Жүжигчин Чой Ву Шик 1990 онд төрсөн, 30 настай юм. 

Тус киног Холливудын алдарт "A24" студи бүтээж байгаа бөгөөд найруулагчаар нь Celine Song ажиллах гэнэ.  "A24" студийн хувьд 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Moonlight, Lady Bird, Ex Machine зэрэг бүтээлүүдийг хариуцан ажиллаж байсан юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>