Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

458

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн “Хар толгой” гэдэг газар өчигдөр 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад "Иргэдэд чичихийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>