Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

1083

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2019 оны 11-р сард 17 настай Таиланд бүсгүй утсаа цэнэглэж байгаа амиа алдсан, 10-р сард 25 настай залуу утасны цэнэглэгчийн цахилгаанд цохиулж нас барсан, мөн оны 5 сард 22 настай өөр нэг залуу адил шалтгаанаар бурхан болсон ... гэх мэтийн мэдээ олон харагдах болжээ.
Энэ бүхэн үнэн үү?
USB цэнэглэгчийн доторх хүчдэл нь хэрэглэгчээс хэдхэн мм-ийн зайтай байдаг байна. Үйлдвэрлэгч нар үүнийг мэдэж байгаа боловч хямд төсөр байлгахыг хичээн аюулгүй байдлыг тэр болгон анхаарахгүй байх нь их.
Хэвлэл мэдээллээр хэн нэг нь утсаа цэнэглэж байгаад цахилгаанд цохиулж нас барсан тухай байнга мэдээлэх бөгөөд чухам яагаад ийм явдал болдог хэрэг вэ?  Liga.Tech-ийн сэтгүүлч 100% баталгаат брэндийн цэнэглэгч болон үйлдвэрлэгч, нэр нь үл мэдэгдэх Хятадын хямд цэнэглэгчийг сонгон авч дээрх хэрэг явдал болдог шалтгааныг тодруулахаар оролдсон байна.
Юунд аюул байна вэ?

Хүний биед цахилгаан гүйдлийн үзүүлэх нөлөө

Хүний биед цахилгаан гүйдлийн үзүүлэх нөлөө
Маш бага хэмжээний цахилгаан гүйдэл нь тодорхой нөхцөл байдалд хүний амь насыг хохироох чадалтай байдаг гэдэг. Орчин үеийн утаснуудыг 2 болон түүнээс их ампераар цэнэглэдэг бол хүний амь насанд аюултай хэмжээ нь 0,1 А байдаг. Харин 0,01 А гүйдэлд цохиулах үед ихээхэн өвддөг билээ.
Эргэн тойронд байх цахилгаан хэрэглээнээс үүсэлтэй хүчдэлд цохиулахаас хүний арьс хамгаалж байдаг бөгөөд хуурай арьс нь хүчдэл дамжуулахаас сэргийлдэг шинж чанартай боловч энэ нь хэмжээ хязгаартай буюу хүчдэл нэмэх замаар уг эсэргүүцлийг давж болно. Зарим нөхцөлд (арьс нойтон байх, хэлээрээ цахилгаан хэрэгсэлд хүрэх ... г.м.) 42 вольтын хүчдэл хангалттай байх нь бий. Учир нь чийгтэй орчин нөхцөл нь цахилгаан гүйдлийн эсэргүүцлийг багасгах ба хуурай арьс 500 000 гаруй ом эсэргүүцэл үзүүлдэг бол чийгтэй орчинд энэ тоо 1000 болон түүнээс бага ом болдог.
Жирийн залгуурын хүчдэл 220 вольт бөгөөд энэ нь хүний арьсаар үхэх хэмжээний цахилгаан дамжуулахад хангалттай том тоо билээ.

USB цэнэглэгчийн бүтэц

USB цэнэглэгчийн бүтэц
Ихэнх USB цэнэглэгчийн бүтэц ерөнхийдөө адилхан бөгөөд дотроо хоёр том блок болох өндөр хүчдэлийн  (халуун хэсэг гэх) болон бага хүчдэлийн (хүйтэн хэсэг) хэсгээс бүтнэ.
Энэ хоёр блок-ыг трансформатор холбох ба мөн өөр бусад эд анги байх тохиолдол бий.
Өндөр хүчдэл нь байнга нам хүчдэл бүхий хэсэг рүү тэмүүлж байдаг учир энэ хооронд хангалттай зай байх шаардлагатай. Ихэнх тохиолдолд энэ зай нь хоосон орчин байдаг ба хэмжээ нь 5 мм-ээс багагүй байх ёстой. Хоорондох хэмжээ их байх тусмаа л аюулгүй байдал илүү сайн хангагдана.
Бодит аюул
Өндөр болон нам хүчдэлийн хоорондох зай багатай цэнэглэгчээс болж аюул үүсэх өндөр магадлалтай байх бөгөөд 2017 онд Шведийн цахилгааны аюулгүй байдлын удирдах газар 60 гаран цэнэглэгч дээр туршилт хийхэд дөрвөн цэнэглэгч тутмын нэг нь амь насанд аюултай гэсэн дүн гарчээ.
Жишээ нь гадаа хүйтэн байхад та цүнхэндээ цэнэглэгчээ хийсэн байж. Гэртээ хүрэх замд цэнэглэгч хангалттай хөлдөх ба гэрт орж ирээд та утсаа цэнэглэж эхлэхэд цэнэглэгч дотор цан үүсэж улмаар платууд дээр усны бичил дусал бий болон өндөр болон нам хүчдэлийн блокын хооронд харилцан үйлчлэл бий болох нөхцөл үүснэ.
Өөр нэг жишээ. Та гадагшаа гарахын өмнө усанд орлоо. Угаалгын өрөөний толинд харан үсээ самнаж байх үедээ утсаар найз нөхөдтэйгөө харилцах гээд утсаа цэнэглэгчид залгаж болох юм. Хүйтэн цэнэглэгч дээр мөн л уур цан бий болж улмаар усны дусал бий болно. Дээр нь таны арьс чийгтэй байх нь байдлыг улам хүндрүүлэх нэг нөхцөл болох билээ.
Гурав дахь нөхцөл байдал. Таны USB цэнэглэгч дотор янз бүрийн жижиг амьтан юм уу цахилгаан дамжуулах боломжтой хог шороо орсон байг. Нэг л өдөр энэ хог нь өндөр нам хүчдэлийн блок-ыг холбох гүүр болох магадлал өндөр.
Аль ч нөхцөлд цахилгааны богино холболт үүсэж сайнаар бол утас тань шатах бол саараар буюу  чийгтэй гараар утасны металл хэсэг, USB холбогч хэсэгт хүрэх үед цахилгаанд цохиулах, улмаар амь насанд ч аюултай байдал бий болж болох юм.

Хуурамч цэнэглэгчүүд

Хуурамч цэнэглэгчүүд
Тодорхой нэр усгүй гурван төрлийн цэнэглэгчийн доторх бүтцийг сонирхуулъя. Эдгээр нь бүгд аюултай цэнэглэгч бөгөөд энэ зураг дээр өндөр болон нам хүчдэлийн блок хоорондын зай нь ердөө 3,7 мм байлаа.
Харин энд 3 мм
Энэ цэнэглэгч маш аюултай , хүчдэл хоорондын тусгаарлах зай нь 2 мм-ээс 0,6 мм

Брэнд цэнэглэгч

Брэнд цэнэглэгч
Тодорхой брэндийн цэнэглэгч нь аюулгүй байдлын шаардлага болох 5 мм-ийн зайтай төдийгүй зарим нэг нь үүнээс ч том байна. Нэг цэнэглэгчийн тусгаарлах зай бүх л хэсэгт 5 мм байгааг плат дээр нь бичсэн байна.
Хямд төсөр брэндийн энэ цэнэглэгч нь аюулгүй байдлыг сайн хангасан буюу тусгаарлах зай нь 6,9 мм
Харин хамгийн аюулгүй цэнэглэгч нь товчлуурт Siemens утасных, тусгаарлагч зай нь 12,3 мм байв. Энэ бол цахилгаанд цохиулахгүй байх хамгийн өндөр хамгаалалт бөгөөд та энэ цэнэглэгчийн дээрээс хувингаар л ус асгахгүй бол аюулгүй байдлыг найдвартай  хангаж чадахаар байна.
Дүгнэлт
Цэнэглэгчийн гадаад байдлаас аюулгүй байдлыг хэр хангасныг тодорхойлох боломжгүй юм. Үүнийг мэдэхийн тулд зөвхөн задалж харах хэрэгтэй боловч ихэнх цэнэглэгч нь задлах боломжгүй, хаалт таг нь наалттай байдаг билээ. Мөн USB цэнэглэгчийн үнэ нь түүний аюулгүй байдлын тухай танд ямар ч мэдээлэл өгч чадахгүй юм. Тийм учраас таны худалдан авсан утас, таблеттай цуг ирсэн тэр цэнэглэгчийг ашиглах нь хамгийн зөв юм шүү. Харин чийгтэй өрөө, орчинд утсаа цэнэглэх шаардлагатай бол пауэр банк ашиглах нь илүү аюулгүй билээ.

CAAK.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>