3x3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын тэмцээн болно

177

3x3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын тэмцээн болно

 

Серби улсын Суботица хотод 3x3 сагсан бөмбөгийн "Токио-2020” олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй зургаан багийн тэмцээн боллоо. Монгол Улсын шигшээ багийнхан Сербийн багтай тоглож 21:15, дараа нь Словенитэй талбайд гарч 21:13-аар тэмцээнийг өндөрлүүлэв. Манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, А.Гансүх, А.Ананд нар багтсан юм. Словени улсад энэ сарын 8,9-нд олимпод оролцохоор бэлтгэж буй шилдэг багуудын тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсыг төлөөлөн хэнийг талбайд тоглуулахыг тухайн үед нь шийдэх ажээ.

 

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.