БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ хил нэвтрүүлэхгүй
АНУ-ын Засгийн газраас энэ сарын 2-ноос хойш БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
Энэхүү шийдвэр нь АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү нарт үйлчлэхгүй юм.