Үхэгсэдийг магтаж, үлдэгсэдийг адлаж амьдрахчаа аядана

455

ХЭРВЭЭ Г.БАТХҮҮ БИШ Н.НОМТОЙБАЯР ТЭР ОРОЙ, ТЭР ГАЙТАЙ ГОНХОН ДЭЭРЭЭС УНАЧИХСАН БОЛ:
Монголын ирээдүй байсан, хүчирхэг, эр зоригтой, эрдэм мэдлэгтэй залууг минь алчихлаа...
"-АПУ тэр өдөр ордонд байсан, өрөөнд нь орсон. Тэр л алчихлаа. Тэр угаасаа ална, алах л гээд байсан юм"... гэж ам уралдан шүүж байгаа. Наад талд нь "НОМТ"-д зориулсан ном, хөшөө бүтээх тухай яриа буцалж байгаа.

ХЭРВЭЭ Г.БАТХҮҮ АГСАН АМЬД СЭРҮҮН БАЙСАН БОЛ:
Амьдыг нь олзолдог хуультай сошиал нийгэм тэр хүнийг гөвж л байгаа. Угаасаа амьд ахуйд нь NTV-гээс бусад хэвлэл түүнд гэгээ үзүүлэхгүй л гөвдөг байсан биз?
Ер нь үхсэн хойноо хүн бүхэн магтуулахаас хойш амьд ахуйдаа хүний атаархал, доромжлолд зүрх сэтгэлээ эмзэглүүлж, нэмж өөрийгөө сийчэх дэмий.
Мөнхийн юм гэж байхгүй. Бүх зүйл худал хуурмаг, хоосон. Дугуйны хээ дээр доороо ээлжилж гардаг хүмүүний амьдралд хүмүүсийн хандлага хүртэл дугуйны хээ шиг... Энэ мэт шалтгааныг мэддэг байсан болоод "Б" агсан тэр болгонд уурсдаггүй, уужуу нэгэн байж. Өөрт нь нар үзүүлдэггүй байсан хэвлэлүүдийн алинтай ч эцсээ хүртэл шүүхдэлцэж, үзэлцэж байгаагүй байх.

Хүнээ алдсан ар гэрийхний зовлон шаналалд үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Хэн нэгэн этгээд түүний үхэлд буруутай бол хуулийн хариуцлагаас битгий л мултарчихаасай. Харин золгүй явдал байсан бол хэн нэгнийг битгий хэлмэгдүүлчихээсэй.

ЖИЧ:
Ар гэрийнхэнрүү нь бичсэн гэх тэр урт мессеж дунд #АЛУУРЧИН гэж томъёолж бичсэн үг байгаагүй бол би ч бас та нартай адил Номтыг но-той гэж хардах л байлаа... Аливаа юм бүхэн амьд шалтгаантай. Логиктой...

Б.Даваа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>