Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд

58

 

Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд

 

УИХ-ын гишүүнээр ажиллаж явсан Г.Батхүү агсаны үр хүүхдүүд өмгөөлөгч Ж.Батхуягийн хамт саяхан хэвлэлийн хурал зарлаж, аавтай нь холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болохуйц 13 секундын бичлэг олдсон хэмээн мэдээлж байсан юм.   Нөгөө талдаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг энэ хэрэгт ямар нэг байдлаар холбоотой гэсэн хардлага ч хаа сайгүй явсан. 

Гэтэл өнөөдөр Мөрдөн байцаах албанаас  "Өмгөөлөгч Ж.Батхуягийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр хэрэг үүсгэсэн, 13 секунтын бичлэг байгаа гэдэг нь нотлогдоогүй, иргэн "Г”-гийн талийгаачийн ар гэрийнхэнд явуулсан мессэж нь худлаа, хуурамч мэдээлэл өгч, 15 сая төгрөг авсан нь тогтоогдсон” гэх мэдээллийг хийсэн.  Энэ нь дарин дээр тос асгахтай адил болоод байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж, "Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан "Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна! Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!" хэмээн бухимдав.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.